KEANE
welcome to blog of iheree
2009-01-28
2007-10-11
Амьдрах ухааны 10 чадвар
Амьдралын ур ухаан, ажлын туршлага яах аргагүй хүний ухамсартай холбоотой. Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл доорхи чадваруудыг тогтож уншаарай.
- Зөв шийд. Бусдын дарамт, шахалтад өртөхгүйгээр зөв шийдвэр гаргах чадвартай болох.
- Бүү гутар. Сэтгэлийн дарамт, гэнэтийн өөрчлөлтийг даван туулах чадвартай бай.
- Зөв харилц. Бусадтай харилцан зөвшилцөж, таалагдахгүй зүйлдээ эелдгээр татгалзаж сур.
- Мэдээллээ зөв сонго. Мэдээллийг үнэлж, хэрэгтэйгээ сонгох чадвар эзэмш.
- Нэр төрөө хичээ. Өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй байж, эрх ашгаа хамгаал.
- Идэвхтэй бай. Амьдралын идэвхтэй байр суурь эзэмш. Ийм хүн амжилтад хүрдэг.
- Ухаалаг бай. Орчин тойрондоо эрүүл сэтгэхүйгээр хандаж, зохицон дасах чадвар эзэмш.
- Хянуур бай. Аливаад болгоомжтой хандаж тохиолдох эрсдэлийг тооцоолж сур.
- Зорилготой амьдар. Амьдралын зорилгоо тодорхойлж, ирээдүйгээ төлөвлөх чадвартай бай. Сэтгэлээ барь. Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч, санал бодлоо зөв илэрхийлэн хянах чадвартай бол.
Харилцагчаа хүндэтгэж байгаагаа илэрхийлэх 10 арга
- Анхааралтай сонс. Хэн нэгэн биднийг сонсоход бидэнд тааламжтай байдаг. Түүнтэй адил та ч түүнийг сонирхож чагнавал түүнд тааламжтай байх болно.
- Сэтгэл хөдлөлд нь анхаарлаа хандуул. Та харилцагчаа сонссоны дараа өөрийнхөө зүгээс хариу урвал үзүүлэх ёстой. Хэрвээ та түүний ярьж байх үеийн дууны өнгө, дохио зангааг ажигласан бол үүнийгээ харилцагчаа ойлгох түлхүүр болгон ашиглаж болно.
- Үгээ цэнэ. Хэн нэгэнд амлалт өгөхгүй байснаар та өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй харилцагчаа хүндэтгэж байгаагаа ойлгуулж чадна.
- Бүү хоцор. Харилцагчаа хүндэтгэж байгааг илэрхийлэх бас нэг арга болж яг цагтаа ирэх явдал юм.
- Хэм хэмжээг сахь. Энэ нь тийм ч хүнд бус. Ярьж байгаа хүнийхээ үгийг бүү тасал. Мөн хүнтэй эелдэг харьцаж, "Баярлалаа", "Зүгээр ээ" хэмээх үгийг байнга хэлж занш.
- Магт. Зарим үед бид хэн нэгний тэнэг санааг сонсоод нөгөө хүнийхээ толгойд орж ирсэн бүх итгэл найдварыг үгүй хийж, түүнийг шүүмжлэхийг хүсдэг. Гэхдээ та хүмүүсийн ямар ч санаа бодлыг сайшааж чадвал тэр танд илт сайнаар хандах болно.
- Шударга бай. Түүнд худал ярьж, хов зөөхөөс зайлсхий.
- Замаасаа бага зэрэг гажихыг зөвшөөр. Эсэргүүцэл, бартаа багатай зам хайх гэж үргэлж тэмүүлэх хэрэггүй. Хэрвээ та хэн нэгэнд өөрийнхөө сайн талыг харуулахыг хүсч байвал түүнийг үнэлж, түүнд тусал. Гэхдээ түүнээс хариу нэхэж болохгүй.
- Харилцагчаа чухал хүн гэдгийг мэдрүүл. Хэн нэгэнтэй хэл амаа ололцож чадахгүй үедээ түүнтэй маш эелдэг, боловсон харьцахыг хичээгээрэй. Энэ нь түүнд өөрийнхөө давуу алыг мэдрэхэд тус болно. Чимээгүй, хүнгүй газар очиж, харилцаанд үүссэн зөрчлийг хамтдаа шийдвэрлээрэй.
- Хүмүүсийг бүү ялгаварлан хуваа. Хүнийг арьсны өнгө, эд баялаг, хүйсээр нь ангилж болохгүй. Тэдэнтэй ямар ч хамаагүй яриа өрнүүлж, санал бодлоо солилцож болно. Ингэснээр та тэднийг яг л өөр шигээ хүн болохыг мэдэрнэ.
Эрчүүд эмэгтэйчүүдийн хооронд жирийн үерхэл байдаг уу?
Сайн найз" гэх ухагдахуунд эрчүүдийг оруулах гэж бүү зүтгээрэй.
Нэг байрных, сургуульд хамт суралцдаг байсан, хамтран ажиллагч зэрэг эрчүүдийн хүрээнд жирийн сайн танилууд бишгүй л байдаг.
Хэн нэгэнтэй нь дотночлон үерхэхгүй бол танилууд хэвээр үлдэнэ. Гэтэл энэ алхмаас жаахан урагшилвал эрчүүд эмэгтэйчүүдийн хооронд ер бусын харьцаа тогтоход хүрдэг. Яагаад тэр билээ? Жишээлэхэд:
-Та гэртээ нэг залуугдагуулж ирээд миний найз , зүгээр танил гэвэл нөхөр чинь итгэх үү? Хэзээ ч үгүй.
Нөхөр чинь хартайдаа бус, тийм байх боломжгүйд асуудал байгаа юм. -Янагийн явдал дуусах эсвэл харьцаа дөнгөж үүсэх явцад эрчүүд, эмэгтэйчүүд жирийн үерхэл гэдгээр бодит байдлыг халхавчлахыг оролддог. Энэ бол харьцаагаа нуух гэсэн сайхан үлгэр.
-Тодорхой хугацаанд цэвэр үерхэл байхыг үгүйсгэхгүй. Гэвч эр хүн удаан хугацаанд ийм байж чадахгүй. Тэдний харьцаа нэг л мэдэхэд өөр агуулга, шинж чанартай болдог.
-Нөхөртэй эмэгтэйн найз гэдэг нь түр зуурын, тодорхойгүй ойлголт. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар гагцхүү уламжлалт бус сексийн төлөөлөгч болох (гей) эрчүүд эмэгтэй хүнтэй жинхэнэ цэвэр, ариунаар үерхэж чаддаг.
Subscribe to:
Posts (Atom)










